ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗАЛУУЧУУДЫН
“АЛТАЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
Удирдамж
2014.08.20 Алтай хот
Зорилго: Орон нутгийн хөгжилд төрийн албан хаагч залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашид боловсруулах бодлого төлөвлөлтөнд тэдний санаа бодлыг тусгах
Хамрах хүрээ: Төрийн албан хаагч 22-35 насны залуучууд оролцоно.
Материал хүлээж авах хугацаа: 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл илтгэлүүдийг хүлээн авна.
Хугацаа:2014 оны 09 дүгээр сарын 13-ны 10:00 цагт эхлэнэ.
Хаана: Аймгийн төв, Нутгийн удирдлагын ордоны иргэний танхимд