БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2014.08.12
 

 

Говь-Алтай аймагт Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт 08 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар, сургалтын цөм хөтөлбөрийг судлах, шинэчилсэн хөтөлбөрөөр сурагчдын чадварыг хэрхэн дэмжиж болохыг харуулсан хичээлүүдийг багш нар бие биедээ зааж, харилцан ярилцаж сурагчдын сургалтын явцад хэрхэн үнэлж байх талаар өөрсдийн чадварыг нэмэгдүүлэх, арга зүйдээ өөрчлөлт оруулахуйц дадлага ажил голлосон сургалт боллоо.  
Тус сургалтыг удирдан явуулахаар БСШУЯ-ны 8 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний сургагч   багш нар ирснээс гадна Говь-Алтай аймгийн 12 жилийн 1-р түшиц сургуулийн орон нутгийн сургагч багш нар ихээхэн чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэхүү сургалтанд нийт 378 багш оролцохоос 300 гаруй багш хамрагдсан байна.