КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙМАГТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЗУРАГЛАЛ БИЙ БОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021.09.22

   Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс "Коронавирусийн халдварын цар тахлын үед аймгийн шуурхай удирдлагын тогтолцооны зураглал бий болгох" сэдэвт сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн газарт зохион байгуулагдлаа. Сургалтад аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн удирдах бүрэлдэхүүн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч М.Цолмон Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын танилцуулга мэдээлэл хийж, аймгийн Шуурхай удирдлагынтогтолцооны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөн, Шуурхай удирдлагын тогтолцооны зураглалын төсөлд санал авлаа.