УУЛЫН СПОРТЫН " УЛСЫН АВАРГА " ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2014.06.16

 

2014 оны 06 сарын 10-наас 06 сарын 14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог Төрийн тахилгат “ Сутай “ хайрхан ууланд уулын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 25 багийн 250 гаруй тамирчид ирж оролцлоо.