ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014.06.01

 

       Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, “ Алтайн-Хүдэр “ ХХК-тай байгуулсан хамтран ажиллах   гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “ ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ “ сэдэвт хэлэлцүүлгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг нээж Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэлж, аймгийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг танилцууллаа.