ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2014.06.06

Аймгийн хэмжээнд 06-р сарын 05-ны байдлаар нийт 910.5 мянган эх мал төллөхөөс 815,5 мянган эх толгой мал төллөж, 22712 толгой төл мал хорогдож  мал төллөлт 89,5 хувьтай байна. 

Үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулах ажлын хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдаас Сэлэнгэ үүлдрийн мах-сүүний чиглэлийн 40 бухан бяруу авч ирэн бруцеллёз өвчний шинжилгээ хийж, ээмэгжүүлэн үхэр сүргээ тогтвортой өсгөж байгаа Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Халиун, Цээл,  Шарга,  Баян-Уул сумдад  олголоо.