ЭХ ХЭЛНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022.10.20

Төрийн байгууллагын албан хаагчдын эх хэлний зохистой хэрэглээг дэмжих аян зохион байгуулах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 13-ны А/578 тоот захирамжийн дагуу аймгийн хэмжээний бүх төрийн байгууллагын албан хаагчдад монгол хэлний зөв бичих дүрэм, архив албан хэрэг хөтлөлтийн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж байна. 2022.10.27-ны 17:00 цагаас сургалтын агуулгаар сорилго авахаар төлөвлөн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Аяны хүрээнд төрийн байгууллагууд албан хаагчдаа чадавхжуулах, идэвхжүүлэн хөгжүүлэх уралдаан тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулж тайлагнах юм.