АЙМГИЙН ТӨВИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022.10.20
       2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр агентлаг, албан байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай хурал зохион байгуулагдлаа. Хурлаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийн, удирдлагуудын санал хүсэлтийг сонсож албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, хүүхдүүдийн боловсролын чанарыг сайжруулах талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
       Цаашид аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын шуурхай хурлыг даваа гараг бүр зохион байгуулахаар боллоо.