ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ 11 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2014.05.26



Үндэсний бичиг үсгийн баярыг Говь-Алтай аймаг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баяр нь  “Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье” уриан дор зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд зориулан Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье сэдэвт сайхан бичгийн уралдааныг байгууллагуудын Удирдах ажилтнуудын дунд зохион байгууллаа. Энэхүү уралдаанд нийт  30 гаруй бүтээл ирснээс Нэгдүгээр байранд “Оюуны түлхүүр” сургуулийн захирал Н.Хишигбаяр, Хоёрдугаар байранд Хоёрдугаар сургуулийн сургалтын менежер Б.Нарантуяа, Гуравдугаар байранд “Цагдаагийн хэлтэс”-ийн орлогч дарга Н.Эрдэнэ-Очир Тусгай байранд “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс”-ийн мэргэжилтэн М.Алтангэрэл нар тус тус шалгарлаа.