БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАН АРХИВЫН БАРИМТАНД ИЖ БҮРЭН НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
Архивын баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийх явцад 80-90 жил хадгалагдаж байгаа баримтууд нь тоосонцор ихтэй байгаа тул баримтын тоосыг цэвэрлэх, он, нэр төрлөөр нь хамт архивласныг салгах, хуудас дугаарлах, товъёог, баталгааны хуудас хийх, хавтсыг солих, нүүр бичилт хийх, данс бүртгэл үйлдэх, устгах баримтын жагсаалт үйлдэх зэрэг нарийвчилсан техник ажиллагаанууд хийгдэж байна. Энэ ажилд хариуцсан ажилтнуудыг оролцуулж байгаа нь нэг талаас ажилтнууд архивын баримтыг эмхлэн цэгцлэх, үдэж хавтаслах гэх мэт нарийн техник ажиллагааг сурч эзэмшихээс гадна тухайн үед өөрийн сумын хөтлөгдөж байсан албан хэргүүд, зохиогдож байсан томоохон ажил, арга хэмжээнүүдийн талаар мэдлэг мэдээлэл олж авах ач холбогдолтой. Архивын баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийх, хариуцсан ажилтнуудыг дадлагажуулах ажилд 18 сум, байгууллагын 108 ажилтан хамрагдаад байгаа бөгөөд 5 дугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн
Архивын тасаг