Тухайлбал:

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийг 91,7 хувьтай биеллээ гэж үзлээ.

Аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 86,8 хувьтай гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөний хүрээнд 6 дэд зорилт, 15 бүлэг,91 арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтын 78,4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр боллоо.

Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалтыг баталж, худалдах доод үнийг тогтоолоо.

Үл хөдлөх эл хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг тогтоолоо.

Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийж, 2023 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжлээ.

Алтай хотын Цогц үйлчилгээний төв УТҮГ-ыг 2023.01.01-нээс татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлэхээр боллоо.
Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог малыг 5 жил Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу шилжин суурьшихгүй байх гэрээ байгуулж, олгохоор боллоо. Тус арга хэмжээнд 200 сая төгрөг баталлаа.

“Нээлттэй Алтай” арга хэмжээг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нарт үүрэг болголоо.

Аймгийн Орон нутаг судлах музейг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Хөх дан овогт Ц.Лоохуузын нэрэмжит болголоо.