ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙРНЫ УРЬДЧИЛГААНД 800 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ СУУЛГАЛАА.
2022.12.07
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаа илэрхийлсэн.
Тэгвэл аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон эмч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны төсөвт байрны урьдчилгааны тодорхой хувийн санхүүжилт 800,0 сая төгрөгийг суулгалаа.