АЛТАЙНХАН ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2014.05.12

 


Монгол Улсад генерал цолтон үүссэний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн харъяат генералууддаа хүндэтгэл үзүүллээ. “Алтайгаараа овоглосон Алтан мөрдэстэнгүүд” уулзалт хүндэтгэл ёслолын ажиллагааг Говь-Алтай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, тус аймгийн харъяат бизнесменүүд, аймгийн удирдлагын төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа. БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Их бууны хошууч генерал хэмээх анхны цолоор шагнагдсан Тайшир сумын харъяат Улсын Батлан хамгаалах яамны Их бууны газрын дарга Г.Рэндоогоос хойш 17 генерал тус аймгаас төрсөн байна. Хурандаа генерал-1, дэслэгч генерал-1, хошууч генерал-13, бригадын генерал-3 байна.