Огноо : 2014-04-15 07:15:12
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сумдуудаар явж иргэдтэй уулзахад сумдын удирдлагууд, багийн Засаг дарга нар багийн иргэддээ хүрч үйлчилэхэд унаа мотоциклийн асуудал хүндрэлтэй байгааг танилцуулж, шийдвэрлэж өгөхийг санал болгож байсан юм. Тэгвэл уг асуудлыг шийдэх зорилгоор Орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс санхүүжилт гарган, Говь-Алтай аймгийн 18 сумын 83 багийн Засаг дарга нарт өнөөдөр 83 мотоциклийг хүлээлгэн өглөө. Багуудын Засаг дарга нарыг унаажуулах тендерт оролцон шалгарсан “МОНОБИЛКА” ХХК уг 83 мотоциклийг ачиж авчран угсарч, хүлээлгэн өгсөн юм.