“ХОВОР ҮНЭТ ЭДЛЭЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА.

2014.05.12

Монгол улсад музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний үеэр ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа ховор үнэт эдлэлийг олон нийтэд сурталчлах, музейн үйл ажиллагаанд хамруулах, байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах зорилгоор аймгийн Орон нутгийг судлах музей 2014 оны 4 сарын 13-ны 10 цагт Монгол Улсын Баатар М.Жанчивын талбай дээр “Ховор үнэт эдлэл” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийг хийж аймгийн Орон нутгийг судлах музей дээр үргэлжлэн зохион байгуулж байна.