ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ ӨНДӨРЛӨВ
ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ ӨНДӨРЛӨВ
Огноо : 2014-04-14 11:34:08Шатрын эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд дөрөвдүгээр сарын 04-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээн Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит 1-р сургууль дээр болж, 4-р сарын 12 ны өдөр дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун, эмэгтэйчүүдээс спортын мастер Баярмаа нар түрүүллээ. Улсын аваргын шигшээ тэмцээнд гурван шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин швейцарь системээр өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Баянхонгор аймгийн харьяат, "Алдар" спорт хороо, "Зууны шатар" клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Ц.Батчулуун 9,5 оноогоор хоёр дахь удаагаа түрүүлж, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин их мастер Б.Хатанбаатар 9 оноогоор, "Хангарьд" спорт клубын тамирчин ОУМ Н.Баттулга нар 8,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.