ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.
ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Огноо : 2014-04-11 04:27:45
Говь-Алтай аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян эхэллээ
Монгол улсын болон орон нутгийн эдийн засагт уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин өндөртэй салбар давамгайлах чиг хандлагатай боллоо. Аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, хууль, журмыг хангалтгүй хэрэгжүүлж байгаагаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол буурахгүй, ажлын байранд ажиллагчдын амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол гарсаар байна. 2013 оны 12 сарын байдлаар манай аймгийн хэмжээнд нийт 15 үйлдвэрлэлийн осол гарсан бөгөөд үүний цөөнгүй тохиолдолд нь хүний амь нас эрсдээд байгаа нь энэ асуудлын талаар дорвитой арга хэмжээ авах цаг болсныг илтгэж байна.