ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ШАТРЫН УАШТ БОЛЖ БАЙНА.

2014.04.04


Шатрын эрэгтэйчүүдийн 54 дахь, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит 1-р сургууль дээр эхэллээ.Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь  Монгол хүн "Олон улсын мастер" цолны анхны болзол биелүүлсний 50 жилийн ой, Говь-Алтай аймагт "Шатрын сургууль" байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байна. Мөн орон нутагт болж буй долоо дахь удаагийнх бөгөөд Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.