ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
2014.04.03
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Огноо : 2014-04-03 08:21:21Эрчим хүчний сайд Говь-Алтай аймагт ажиллаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Сономпил Говь-Алтай аймагт ажиллан тус аймагттулгамддаг зүйлийн нэг болох цахилгаан болон дулааны асуудлыг шийдэх олон тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болсон юм. Тус аймагт шинээр баригдах Дулааны станцын барилгын газрын нөхцөлийг үзэж, Тайширын УЦС-ын үйл ажиллагаатай танилцсаны дээр Цээл, Бугат суманд 35 квтын шугам барих, Алтай сумыг нар салхины эрчим хүчээр хангах, Тайширын УЦС-аас Алтай хот руу 110 квтын шугам татах зэрэг олон ажлуудыг энэ сараас эхлэн ойрын жилүүдэд хийж гүйцэтгэхээр болсоноо мэдэгдсэн юм.