ГОВЬ АЛТАЙЧУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ УСЫГ ХЭРЭГЛЭСЭЭР БАЙНА

-0001.11.30

Говь Алтайчууд эрүүл мэндийн шаардлага хангаагүй усыг хэрэглэсээр байна

Ус бол чандмань эрдэнэ. Энэ ч утгаараа хүмүүсийн хамгийн их хэрэглэж байгаа ус нь цэвэр болоод стандартын шаардлага хангасан байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Говь Алтай аймгийн усны чанар мууг нийслэл хотын иргэд болоод уг аймгийн уугуул иргэд хүртэл ярьдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг нийслэл болон иргэдийн хэрэглэж байгаа усанд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар Говь Алтай аймаг нь хатуувтар устай аймаг болох нь тогтоогдсон байна.