АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГ,ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
2014.03.28
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГ,ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Огноо : 2014-03-28 03:01:11Аймгийн Засаг дарга Нэг,тавдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өнгөрөгч ажлын өдрүүдэд Засаг дарга О.Амгаланбаатар Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг болоод тавдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүн болох багасаа гэдэг тиймээс хүн болж төлөвшиж яваа бяцхан үрс эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж чанартай боловсрол эзэмших ёстой. Тиймээс ч аймгийн засаг дарга тусгайлан цаг зав гарган Говь-Алтай аймгийн ирээдүй болох цэцэрлэгийн насны багачуудын хэрэглэж байгаа ном хэрэгсэл болоод, ихэнх цагаа өнгөрөөдөг анги танхимтай танилцаж, цэцэрлэгийн хоол унднаас нь амсаж үзлээ.