Аймгийн Засаг дарга сумдын иргэдтэй уулзлаа.
 

      Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Бугат, Алтай, Цээл сумдад ажиллан иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.       Иргэдтэй уулзсан уулзалтаар Засаг дарга 2014 оноос 2016 он хүртлэх мөрийн хөтөлбөрийн төслийг иргэдэд танилцуулан уг мөрийн хөтөлбөрт тусгах саналуудыг бичгээр болон амаар хүлээн авлаа.