Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойн баярын 
арга хэмжээний хүрээнд Говь-Алтай
 аймгаас төрөн гарсан
Генералуудын танилцуулга

      Тус аймгийн удирдлага, цэргийн штаб нь аймгаасаа төрөн гарсан цэргийн зүтгэлтнүүд, тэр тусмаа цэргийн эрхэм дээд цол генерал цолтнуудаа байнга хүндэтгэж явдаг уламжлалтай. Монгол улсад 1944 онд генерал цолыг хүртээсэн анхны 11 хүний 1 нь тус аймгийн Дэлгэр сумын харьяат хошууч генерал Г.Эрэндоо билээ. Энэ хүний араас 16 хүн энэ хүндтэй цолийг хүртсэний дотор Хурандаа генерал-1, Дэслэгч генерал-1, Хошууч генерал-12, Бригадын генерал-3 бүгд 17 генерал цолтонтой. Эдгээрийн дотороос Монгол улсын гавьяат цолтон-3, Дайнд оролцсон-1, Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон-2, эрдмийн зэрэг цолтой-8, засгийн газрын гишүүн, төрийн сайд, дэд сайдаар ажилласан-3 хүн байдаг.