Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны
"Бидний-Алтай" хөтөлбөрийн төсөлд санал авч байна.
Орон нутгийн дахин сонгуулийн үр дүнгээр аймгийн засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг шинэчлэн боловсруулж байна.
Иймд Иргэд та бүхэн "хөтөлбөрийн төсөл"-тэй танилцаж дараах хаягаар саналаа өгнө үү.
Иргэдийн саналыг аймгийн засаг даргын тамгын газрын 70484343, 70483703 утсаар хүлээн авч байна.
Иргэд та бүхэн нутаг орныхоо хөгжлийн төлөө саналаа өгч идэвхитэй оролцоно уу.
Аймгийн засаг даргын тамгын газар