Алтайн залуус эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан 
сэргийлэхэд хамтран ажиллахаар боллоо. 

      АЗДТГ-ын НХХ нь НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр "SASA! аргачлалаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт шинэлэг арга бүхий мэдлэг олгох сургалтыг залууст зориулан 2013 оны 12 сарын 12-наас 13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд, ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутны холбооны дарга, тэргүүлэгчид, ТББ-ын төлөөлөл болсон идэвхтэн залуус 20 хүн хамрагдлаа.