Аймгийн нэгдсэн эмнэлгийн албан хаагчдыг “SASA! -эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрууллаа.
НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр тус аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээг нэг дороос цогцоор үзүүлэх, цагдаагийн байнгын хамгаалалттай нэг цэгийн үйлчилгээг байгуулах гэж буйтай холбогдуулан "SASA! аргачлалаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт шинэлэг арга бүхий мэдлэг олгох сургалтыг эмнэлгийн ажилчдад зориулан 2013 оны 12 сарын 17-наас 19-ны өдрүүдэд зохион байгууллаа.