НҮБ-ын ХАС-ийн загвар 5 сум болох Цээл, Төгрөг, Эрдэнэ, Баян-Уул, Дэлгэр сумдад 
эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх SASA! сургалт зохион байгууллаа.


      АЗДТГ-ын НХХ, Цагдаагийн хэлтэс, дээрх сумдын ЗДТГ хамтран НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр "SASA! аргачлалаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт шинэлэг арга бүхий мэдлэг олгох сургалтыг 2013 оны 11 сарын 25-наас 12 сарын 06-ны хооронд зохион байгууллаа. 

      Тус сургалтад Цээл, Төгрөг, Эрдэнэ, Баян-Уул, Дэлгэр сумын хамгааллын багийн гишүүд болон холбогдох төр, ТББ, иргэдийн төлөөлөл нийт 125 хүн хамрагдлаа.