АЙМГИЙН МУЗЕЙД ШИНЭЭР БУЛАН НЭЭЛЭЭ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 13 дахь ерөнхий сайд, гавьяат эдийн засагч П.Жасрай агсны мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн музейн “Эх орончдын танхим”-д түүний амьдрал, түүхийг алдаршуулан мөнхжүүлэхээр нэрэмжит буланг нь нээлээ.
Тус буланд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн дээж болох үзэг, цаг, гэрэл зургийн цомог, ном бүтээлүүд, Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийн анхны хүндэт докторын үнэмлэх, ОХУ-ын дээд боловсролын олон улсын академийн академич цол олгосон үнэмлэх зэргийг дэлгэн байрлуулж, үзэгчдийн хүртээл болголоо.