АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Тангараг өргөх ёслолын ажиллагааг 2013.11.26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолд 7 сум, 8 агентлагийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, туршилтын хугацаанд цаашид ажиллах боломжтойгоо харуулсан нийт 21 албан хаагч тангараг өргөлөө.