МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ 89 ЖИЛИЙН ОЙ, ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, XVII ЕРӨНХИЙ САЙД, ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ПУНЦАГИЙН ЖАСРАЙ АГСНЫ МЭНДЭЛСЭНИЙ 80 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ХҮЧИТБӨХИЙН БАРИЛДААН

 Монгол Улс тунхагласны 89 жилийн ой, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, XVII ерөнхий сайд, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай агсны мэндэлсэний 80 насны ойд зориулсан үндэсний хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат “Говь-Ноос” ХХК-ий бөх аймгийн заан В.Туяазаяа түрүүлж, Цээл сумын харьяат “Мандал голомт” ХХК-ий бөх сумын заан Д.Алтаншагай үзүүрлэж, Халиун сумын харьяат сумын заан Д.Гантөмөр, Бигэр сумын харьяат сумын заан Н.Батсайхан нар шөвгөрлөө. Арга хэмжээний үеэр төр, нийгмийн нэр зүтгэлтэн П.Жасрай агсанд хүндэтгэл үзүүлж аймгийн удирдлагууд цэцэг өргөж, АДБ-ийн Алтай чуулгын хүндэтгэлийн тоглолтыг ард иргэдэд толилууллаа.