Хоршоодын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж
сургалт зохион байгуулсан тухай
Аймгийн “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2”- ийн , хүрээнд 80 гаруй хоршоодын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хоршооны дарга, нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.
Хяналт үнэлгээ хийх явцад хоршоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж хоршоодод төр захиргааны байгууллагаас сүүлийн жилүүдэд үзүүлсэн арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийн үр дүнг дүгнэн тооцож, хоршоологчдын санал бодлыг сонсон цаашид хоршоог хөгжүүлэх болон үйл ажиллагаа явуулахад төр хоршоодын хамтран ажиллах ажиллагаа зэрэг олон асуудлын талаар ярилцлага зохион байгуулж 48 үзүүлэлт бүхий нарийвчилсан судалгааг авч нэгтгэн мэдээллийн сан бүрдүүллээ.