Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 2013.11.25-12.05-ний
хооронд улсын хэмжээнд хийгдэнэ.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг улсын хэмжээнд хийх Засгийн газрын 269 дүгээр тогтоолын дагуу бэлтгэл зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна.
НХҮХэлтэс 2013 оны 11-р сарын 14-16-нд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн санд өгөгдөл оруулах арга, аргачлалыг танилцуулах сургалтыг хэлтсийн сум хариуцсан мэргэжилтэн болон холбогдох албан хаагчдад, 2013 оны 11-р сарын 17-нд сумдын Засаг дарга болон Есөнбулаг сумын 6 багийн Засаг дарга, судалгааны ажлын хэсгийн гишүүдэд тус тус зохион байгуулж нийт 73 хүнийг хамрууллаа.