“ДЭЛХИЙН ЗӨН”-ГӨӨС “ӨВЛИЙН ДУЛААН ХУВЦАС”
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан “Өвлийн дулаан хувцас” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд Есөнбулаг сумаас хамруулах хүүхэд сонголтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас томилж ажиллууллаа.
Ажлын хэсэг аймгийн төвийн Баянхархан, Баяншанд, Харзат, Жаргалант багийн 74 өрхийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн ар гэрийн амьдрал ахуйтай танилцаж, 60 хүүхдийг хамруулахаар сонголоо.