АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн газраас сумдын сургуулийн хичээлийн байр болон цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих, их засварт оруулах санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Тус хөтөлбөрийн санхүүжилтээр энэ онд Эрдэнэ сумын сургуулийн хичээлийн байрны их засварыг 137,1 сая төгрөгөөр хийсэн бөгөөд Бигэр сумын сургуулийн III байрны барилгын их засварын ажлыг 135,0 сая төгрөгөөр хийлгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Бигэр сумын сургуулийн захирал, “Хонгор буурал” ХХК-ийн захирал нар оролцлоо.