П.ЖАСРАЙ АГСНЫ НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

      Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай агсны 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний нэрэмжит математикийн олимпиадыг 16-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн 9, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

      Олимпиадад сургууль бүрээс нэгдүгээр шатанд шалгарсан 18 сурагч оролцсоноос 9-р ангийн сурагчдаас тэргүүн байрт Есөнбулаг сумын 1-р сургуулийн С.Дөлгөөн, 2-р байрт 3-р сургуулийн Б.Буяннэмэх, 3-р байрт ХЭЦС-ийн О.Ихбаяр, 11-р ангийн сурагчдаас тэргүүн байрт 1-р сургуулийн А.Солонго, 2-р байрт мөн сургуулийн Н.Алтайсайхан, 3-р байрт 2-р сургуулийн М.Цэнгэл нар шалгарлаа.