2026 ОНЫГ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2026.01.09

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа.
Энэхүү жилийн хүрээнд баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг ханган тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлогыг бодитойгоор дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.