НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН "АМАРЖИХ ГАЗАР"-ЫН БАРИЛГАД ПАСАД ХИЙХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
2026.01.15
"Говь-Алтай 80+"эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат Нэгдсэн эмнэлэгийн "Амаржих газар"-ын барилгад дулаалгын пасад хийхэд шаардлагатай 1.1 тэрбум төгрөгийг тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хан-Алтай ресурс ХХК -ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр шийдвэрлэж, нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.