Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тогтоох
судалгаанд аймгаас нийт 13959 өрх хамрагдана.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын бодлогын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны ажил Улсын хэмжээнд хийгдэхээр бэлтгэл ажлууд эхлээд байна.
Судалгааны бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор Аймгийн Засаг даргын 2013 оны 10-р сарын 17-ны өдрийн А/330 дугаар захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажлын чиг үүргийг хуваарилж, зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган, бүх сумдад хргүүллээ.