Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2013 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулан явууллаа. Энэ удаагийн цэрэг татлагаар тус аймгийн 18 сумын цэргийн насны 350 гаруй залуучууд хамрагдсанаас 150-аад цэргийн насны залуучуудыг Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиудад хуваарилаж цэрэг татлагын хяналтын тоог 100 хувь биелүүллээ. Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй хасагдаж байгаа иргэдийг мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулж цэрэг татлагын товчоогоор асуудлыг шийдвэрлэн тухайн иргэнийг эмчлэн эрүүлжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахыг сумдын Тамгын дарга, эмч нарт ажлын чиглэл өгч үүрэг даалгавараар ханган ажилалаа.
2013 ОНЫ 2-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН МЭДЭЭ
2013.10.29
2013-10-29 02:03:272013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын мэдээ