Аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаан
Аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, аймгийн тогоочдын холбоо хамтран аймгийн аварга тогооч шалгаруулах уралдааныг 10 сарын 22 –нд зохион байгууллаа. Уралдаан зохион байгуулах үйл ажиллагаанд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 1 сая 335 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаанд Шарга, Чандмань, Есөнбулаг сумдын 13 тогооч оролцож монгол үндэсний болон европ хоол хийх , гэрийн даалгавар гэсэн 3 үзүүлэлтээр шалгарууллаа.