Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн
“БИЗНЕС ФОРУМ” уулзалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө
Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Стандарчлал хэмжил зүйн төв, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн зөн ОУБ-ууд хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд “БИЗНЕС ФОРУМ” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн ИТХурлын дарга Х.Энхбаяр нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.