“Нутгийн удирдлага-дотоод ажил” сэдэвт сургалт боллоо.

      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын нутгийн захиргааны байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, дотоод ажил хариуцсан ажилтнуудын ажил хэргийн мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2013 оны 18-19-ний өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор аймгийн сумдын дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад “Нутгийн удирдлага-дотоод ажил” сэдэвт сургалт зохион байгууллаа.