ДАРИВ СУМЫН СОЁЛЫН ӨДӨР БОЛЛОО.
Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “Алтайн шинэ хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэ сарын 18-нд Дарив сумын соёл, урлагийн өдөр Алтай хотноо боллоо. Тус өдрийн хүрээнд сумын ардын авьяастнуудын “Цэнхэр нутгийн уянга” концертыг 2 удаа тоглож, нийт 600 гаруй хүүхэд багачууд, ард иргэд үзэж сонирхлоо.