“АЛТАЙН ТЭНГЭР” РОМАНЫ НЭЭЛТ БОЛЛОО.
 

      Түүхч, зохиолч, сэтгүүлч Намсрайн Нагаанбуу “Алтайн тэнгэр” гурамсан романыхаа нээлтийг төрөлх нутагтаа ирж хийлээ. Тэрээр Дэлгэр сумын уугуул бөгөөд "Монголын гурвалын онол", "Монголчуудын шинж тэмдэг дохионы онол", "Монголын эртний он цаг тоолол", "Монголын түүх соёлын нэр томъёоны гаргалгаа", “Итгэхүй ухаан”, "Монголын төр, ёс заншлын үндэс"зэрэг монголын түүх, угсаатны зүйн 20 гаруй номын зохиогч ажээ.