ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН П.ЖАСРАЙ АГСАНЫ 80 НАСНЫ ОЙГ 
ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОГДОЖ БУЙ 
“ОЮУНЫ ЭРЭЛД” МЯНГАН ХҮҮХДИЙН ШАТРЫН II НААДАМ

 

      Өсвөр үе, хүүхэд багачуудыг оюунлиг, бүтээлч, алсын хараатай, зөв хүмүүжилтэй, авьяас чадвартай иргэн болгон төлөвшүүлэх, орон нутагт оюуны спортын төрөл шатрыг түгээн дэлгэрүүлэх Алтай нутгийн суут эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэх зорилгоор хөдөлгөөн өрнүүлэн “Оюуны эрэлд” мянган хүүхдийн шатрын наадмыг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дэмжиж, ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хамтран зохион байгуулагчаар Соёл спорт аялал жуулчлалын газар, аймгийн Шатрын холбоо, аймгийн шатрын сургууль, аймагт шатрын спортыг хөгжүүлэх ажлын хэсэг хамтран 10-р сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.