Есөнбулаг сумын хуримтлалын бүлгийн 27 ахлагчийг Улаанбаатар хотод
”Шинэ Тосгон Ухаан” сургалтад хамрууллаа.
Аймгийн ЗДТГ, ”Шинэ тосгон” холбооны аймгийн салбар зөвлөлөөс Алтай нутгийн ард иргэдийг өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгтгэн идэвх санаачилгатай ажиллаж, амьдрах орчноо сайжруулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Есөнбулаг сумын 27 хуримтлалын бүлгийн ахлагчийг 2013 оны 9-р сарын 29-30 нд Улаанбаатар хотод ”Шинэ Тосгон Ухаан” 2 өдрийн сургалтанд хамрууллаа.