Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан 
ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

 

      Дэлхий дахинаараа “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэж байгаа Олон улсын ахмадуудын эрхийг хамгаалах өдрийг Монгол улс 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Аймгийн хэмжээнд 4720 ахмад настан байдгаас ганц бие ахмад настан 798 байна.

      Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан “Ахмадуудаа хүндэтгэе” уулзалт, цэнгүүнийг зохион байгуулж 70 гаруй ахмад настан хамрагдлаа. Энэ уулзалтад аймгийн ИТХ-н дарга Х.Энхбаяр, Засаг дарга Ш.Амгаланбаяр нар оролцож ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг гардууллаа.