"АЛТАЙ ТҮНШЛЭЛ-2013" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, зах зээлийн харилцаа холбоо тогтоох зорилго бүхий “Алтай түншлэл-2013” үзэсгэлэн худалдааг 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөрийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.