ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256 ДУГААР АНГИТАЙ ЯВУУЛАХ ДАЙЧИЛГААТАЙ
КОМАНД-ШТАБЫН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗХЖШ-ын даргын 2013 оны н\ дүгээр захирамжийг хүлээн аваад аймгийн Засаг даргын 2013 оны н\ дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, дайчилгаа удирдах бүлгийг байнгын бэлэн байдлын зэргээс “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д Ө+6 цагийн хугацаанд багтаан 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09.30 цагт шилжүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Аймгийн Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагуудыг хүн, техникээр нөхөн хангах төлөвлөгөөнд тусгагдсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэрэгжүүлэх 8 арга хэмжээг дайчилгаа удирдах бүлгийн гишүүдийг оролцуулан ангилал бүрээр тодотгон, сумдад дохиог дамжуулж дайчилгааны даалгавраар Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагад оногдуулан данслагдсан бэлтгэл офицер, цэргийн үүрэгтэн, авто техникийг анги команд бүрээр тодотгож, цугларах шилжүүлэх байрын даргад өгөхөд бэлтгэн, дайчилгааны даалгаврыг хэрэгжүүлэхэд шаардагдах шатах тослох материал, хоол, амрах байраар хангах, зэвсэгт галт хэрэглэлийн тооцоо, Зэвсэгт хүчинд бүтээгдэхүүн нийлүүлэх захиалга -даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төсөв хөрөнгийг ангилал бүрээр тодотгон, аймгийн дайчилгааны зарлан мэдээлэл явуулах сувгуудыг шалган тогтоох ажлыг зохион байгуулан ажилласан. ЗХЖШ-т өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай табель мэдээг тогтоосон хугацаанд хүргүүлэн ажиллаа.