АЛТАЙЧУУД АХМАД АРДЫН АВЬЯАСТНУУДАА ЭРГЭН ДУРСЛАА.

      Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, “Алтай” чуулгаас хамтран аймгийнхаа 18 сумын ахмад ардын авьяастнуудыг оролцуулсан “Эргэн дурсахуй” тоглолтыг зохион байгууллаа. Тус тоглолтод “Монголын бүх ард түмний урлагийн их наадам”, “Ажилчны урлагийн их наадам” “Нэгдэлжих хөдөөлгөөний урлагийн их наадам”, “Бүх ард түмний урлагийн үзлэг”, “Ардын урлагийн их наадам”-уудын шагналт 35 ардын авьяастан оролцлоо. Аймгийн соёлын биет бус өв, түүнийг тээгчийг тогтоох зөвлөлөөс 20 ардын авьяастанд “БАТЛАМЖ” гардууллаа. 

 НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС